Шар усны үер ихээхэн хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэй хэмээн Экологийн Цагдаагийн албанаас мэдээлэв.
Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйлээс хамаарч шар усны үер ихээхэн хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.
Цас ихээр орсон газруудад шар усны үер үүсэх нөхцөл бүрдсэн байгаа тул үүсэж болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэх, үерийн дараа үүсэж болзошгүй халдварт өвчнөөс сэргийлэх, ундны усны эрүүл, аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба