fitness
  • 377 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-05

Тээврийн хэрэгслийн азын дугаарын дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 4-30-нд болох гэж байна. 

Дуудлага худалдаа auction.transdep.mn хаягаар явагдах юм.

Сонирхсон иргэдийг тухайн оролцох гэж буй дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа болохын өмнөх өдөр 23:00 цагт бүртгэл хаагдана.

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 

  • 000А, АААА дугаар   2,000,000 /хоёр сая төгрөг/;
  • 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар  500,000 / таван зуун мянган төгрөг/;
  • 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар  100,000 / нэг зуун мянган / төгрөг

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Хэрэв ялагч нь заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүйг анхаарна уу. Мөн төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж болон 70070030, 1900-1234 утсаар холбогдож авна уу.

 

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

Бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдэгдэл гаргалаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдэгдэл гаргалаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас доорх мэдэгдлийг гаргалаа.Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний э

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Ноос ирээдүй” болон “Арьс

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн