fitness
  • 215 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-05

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хоёр дахь удаагийн уулзалтаа хийлээ.

Нийслэл болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөллүүдийн анхны хурал хоёрдугаар сарын 6-д болсон. Энэ үеэр тус компаниас шаардлагатай албан бичиг, шилжүүлж өгөх дата мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, оюуны өмч, гэрээний хэрэгжилт, программ хангамж, тоног төхөөрөмжийн мэдээллийг гаргаж өгөхийг мэдэгдсэн юм.

Гэсэн хэдий ч тус компанийн зүгээс хариу өгөлгүй өнөөдрийг хүрчээ. 

Өнөөдрийн уулзалтаар нийслэлийн зүгээс “Улаанбаатар смарт карт” ХХК-аас U-Money картын мэдээллийн сан, карт болон картын чипийн төрөл, бүтцийн талаарх мэдээлэл болон нийслэлд шилжүүлэх боломжтой хөрөнгийн жагсаалтыг яаралтай гаргаж өгөхийг шаардсан байна.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хувьд картын мэдээлэл оюуны өмчийн эрхтэй байдаг тул компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийлжээ.

Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан 600 автобуснаас 400 автобусанд удирдлага мэдээллийн цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмжийг суурилуулсан ч 200 автобусанд төлбөрийн систем суулгаагүйгээс үүдэн үйлчилгээнд гаргах боломжгүй байна.

Иймд ойрын хугацаанд дээрх 200 автобусанд төлбөрийн систем суулгах шаардлагатай байгааг хурлын үеэр онцолж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Бусад мэдээ

Соёлын сайд Ч.Номин: Соёлын салбарын ажилчдын цалин хөлсийг энэ онд багтаан боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлж нэмэгдүүлнэ

Соёлын сайд Ч.Номин: Соёлын салбарын ажилчдын цалин хөлсийг энэ онд багтаан боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлж нэмэгдүүлнэ

Соёлын сайд Ч.Номин:"2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд төвөөс алслагдмал газар байрлаж

Ихэнх нутгаар сэрүүн байна

Ихэнх нутгаар сэрүүн байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна.2023

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн