fitness
  • 370 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-05

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс өнгөрсөн сарын 26-наас гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 599 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 290 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Мэдүүлэг гаргах албан тушаалд нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг хянуулалгүй томилох зөрчил гаргасан долоон албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай шаардлагыг хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 66 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг мөн хянан шийдвэрлэжээ.

Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож Увс аймгийн төрийн байгууллагын нэр бүхий зургаан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлэв. Мөн 46 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна.

Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга “Г” нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, зээл, авто тээврийн хэрэгслийг худал мэдүүлсэн нь холбогдох бичгийн баримтуудаар тогтоогдсон тул түүнд хариуцлага тооцуулахаар Дорнод аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн хэмээн АТГ-аас мэдээллээ.

Бусад мэдээ

Өнөөдөр УИХ-ын хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр УИХ-ын хуралдах ажлын хэсгүүд

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.05.08/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг

Дэлхийн Зөн Монгол ОУБ “Зудын эрт арга хэмжээ” богино хугацааны төслийг амжилттай хэрэгжүүллээ

Дэлхийн Зөн Монгол ОУБ “Зудын эрт арга хэмжээ” богино хугацааны төслийг амжилттай хэрэгжүүллээ

Дэлхийн Зөн Монгол болон Хүүхдийг Ивээх Сан олон улсын байгууллага хамтран Английн хүмүүнлэгийн сүлж

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн