fitness
  • 321 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-07

УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улс дахь албан айлчлалын үеэр Сангийн сайд Б.Жавхлан тус улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотой уулзлаа.

Уулзалтаар Баянхонгор аймгийн  Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг хийв.

Унгарын талаас Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг  дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.          

Энэ үеэр Сангийн сайд тус төслийн ТЭЗҮ-ийн баримт бичгийг Унгарын талд өгсөн юм. Уг төслийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцыг тохируулж, 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно.

Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг олон боломж нээгдэнэ хэмээн Сангийн яамнаас мэдээллээ. 

Бусад мэдээ

Д.Номинзул олон улсын тэмцээний анхны медалиа Улаанбаатараас авлаа

Д.Номинзул олон улсын тэмцээний анхны медалиа Улаанбаатараас авлаа

Эмэгтэйчүүдийн +78 кг жинд Д.Номинзул хүрэл медаль хүртлээТүүний олон улсын тэмцээний анхны медаль н

Монголчууд Польш улсын иргэдээс 3.2 дахин бага цалинтай ч 1.5 дахин өндөр үнэтэй сүү, байцай хэрэглэж байна

Монголчууд Польш улсын иргэдээс 3.2 дахин бага цалинтай ч 1.5 дахин өндөр үнэтэй сүү, байцай хэрэглэж байна

Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёс

Ариунзул С.
Ариунзул С.