fitness
  • 394 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-12

ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс Дэлхийн Глауком өвчнөөс сэргийлэх 7 хоногийн хүрээнд хараа алдалтын эмгэг, өвчний талаар мэдээлэл хийж байна.  

Дэлхийн Глаукомын холбооноос жил бүр зохион байгуулдаг Дэлхийн глаукомын өдөр өнөөдөр тохиож байна. 2020 оноос хойш долоо хоногийг энэ өдөрт зориулдаг болсон. Энэ жил гуравдугаар сарын 10-16-нд дэлхийн Глаукомын өдөр тохиож байна.

Глауком бол харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг юм. Нүдний даралт ихсэж болно. Ихсэхгүйгээр харааны мэдрэлд өөрчлөлт гарснаар хүнийг эргэшгүй сохор болгодог өвчин юм. Дэлхий дээр 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол бий. 

Монголд хийсэн судалгаагаар энэ өвчний тархалт 1.4 орчим хувьтай байна гэсэн судалгааны дүн гарсан. Эргэшгүй хараа алдалтад хүргэдэг учир ард түмнийхээ анхаарлыг хандуулах, 40-өөс дээш насны хүн жилд нэг удаа нүдний эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Глауком өвчин бол хүүхэд, өсвөр үеийнхэн аль ч насныханд тохиолддог учир шинэ төрсөн нярай, өсвөр насны хүүхэд гэмтэл бэртэл авсан бол нүдний эмчид үзүүлэх, 40-өөс дээш болон ахмад настнууд жилд 1-2 удаа нүдний дотоод даралтаа үзүүлж байх хэрэгтэй.

Бусад мэдээ

“Монгол орон даяар хогоо ангилан ялгах аян”-ыг зарлалаа

“Монгол орон даяар хогоо ангилан ялгах аян”-ыг зарлалаа

“Хог биш баялаг” ТББ”-аас “Монгол орноо хоггүй болгох” төслийн хүрээнд “Монгол орон даяар хогоо анги

Иргэний нисэхийн чиглэлээр гадаадад сурсан 56 хүн 2 сая ам.долларын боловсролын зээлээ төлөөгүй байна

Иргэний нисэхийн чиглэлээр гадаадад сурсан 56 хүн 2 сая ам.долларын боловсролын зээлээ төлөөгүй байна

ИНЕГ-аас 2005-2023 онд нийт 368 хүнийг хилийн чанадад сургахад 11 сая ам.доллар зарцуулжээ. Эдгээрээ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.