Монгол Улсын Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралджээ. Тус зөвлөлийн дэд дарга ЦХХХ-ны сайд Н.Учрал хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр “Манай Улсад интернет хэрэглэгчийн тоо жил ирэх тусам өсөж байна, үүнийг дагаад кибер гэмт хэргийн тоо ч нэмэгдсээр байна. Тухайлбал, он гарснаас хойш 7560 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 83 хувь нь кибер залилан.
Зөвлөлийн өнөөдрийн хурлаар зарим тоон% мэдээллийг сонслоо. Хамгийн сэтгэл түгшээсэн мэдээ нь 2020, 2021 онд дэлхийн кибер орчин дахь хар захад монгол иргэдийн мэдээллийг зарж борлуулж байсан тухай байлаа. Жишээ нь 2.3 сая иргэний овог нэр, утас, гэрийн хаяг зэрэг мэдээллийг 700 ам.доллароор зарж байсан. Мөн 2022 онд гэхэд крипто буюу койноор энэ мэдээллүүдийг зарж байгаа тухай мэдээлэл бүртгэгдсэн.
Хортой кодоор дамжуулж хувь хүний мэдээлэлд халддаг. Үүнээс болоод иргэд кибер залиланд өртөж байна.
Хүний эрүүл мэндийн буюу эмзэг мэдээллүүдийг мөн хар зах дээр зарж байсан. Үл үзэгдэгч дээрэмчидтэй яаж тэмцэх вэ гэдэг асуудал бидний өмнө тулгамдаж байна. Хортой кодоор дамжуулж хувь хүний мэдээлэлд халддаг. Үүнээс болоод иргэд кибер залиланд өртөж байна. Цаашлаад, 2020 онд арилжааны банкнууд мэдээллээ алдсанаас болж хувь хүний мэдээллүүдийг зарж, арилжаалж байсан тохиолдол гарсанд хуулийн байгууллагууд ажиллаад хариу арга хэмжээ авсан.
Өнөөдрийн хуралдаанаар иргэдийн хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгууллаа. Иргэдийнхээ аюулгүй байдалд Кибер зөвлөл анхаарч ажиллана.
Иргэдэд анхааруулахад хувь хүн, иргэн бүр дараа нь амаа барихгүйн тулд имэйл хаяг, банкны нууц үгээ хүчирхэг зохиомоор байна. Янз бүрийн холбоос дээр дардаг. Үүний эсрэг “Бод, тэгээд товш” гэдэг уриалга гаргалаа” гэв.