fitness
  • 260 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-15

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган Баасан (2024.03.15) гараг буюу өнөөдөр нээлтээ хийлээ. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “…ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэж тус тус заасан байдаг.

2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцож байна.

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх тул чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баян” өндөгний үйлдвэрт зочиллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баян” өндөгний үйлдвэрт зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баян

Тоглоомын талбайг засварлаж, аюулгүй байдлыг хангуулна

Тоглоомын талбайг засварлаж, аюулгүй байдлыг хангуулна

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн