Залуучуудын өвлийн олимпын III наадам Швейцар улсын Лозанн хотноо 2020 оны нэгдүгээр сарын 09-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 70 гаруй улсын 1,800 гаруй тамирчин спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Багийн ахлагчаар Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллана гэж Үндэсний олимпын хорооноос мэдээллээ.