fitness
  • 187 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.

ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, бригадын генерал Дашживаагийн Ариунболд,
  • Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Хожгорын Лхагвасүрэн,
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
  • Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чулуунборын Гандирваа,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа Тогоогийн Галбадрах,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Сүрэнжавын Ванчинхүү нарт хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх цэргийн дээд цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.


Бусад мэдээ

Хуучин онгоц худалдан аваад Airbnb-гээр түрээслэх тансаг сууц болгон тохижуулжээ

Хуучин онгоц худалдан аваад Airbnb-гээр түрээслэх тансаг сууц болгон тохижуулжээ

Их Британийн бизнес эрхлэгч Стивен Нортэм eBay сайтаас хуучин Боинг 737 онгоцыг 6165 ам.доллараар ху

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилна

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилга

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн