2021 онд “Ард Лизинг” ХХК буруу рультэй
автомашиныг
хотоос
гаргах,
зөв рультэй
автомашиныг
нэгтгэх
зорилготой
“Гадас” хөтөлбөрийг тухайн үедээ маш боломжийн нөхцлөөр зарласан байдаг.
Ингэхдээ зээлийн
дараах 4 нөхцлийг чухалчилсан...
1. Өөрийн буруу рультэй автомашиныг орон нутгийн хүнд Ардаар дамжуулж зараад, түүнийгээ урьдчилгаа болгож өгөх,
2. 20000 ардкойн
авч өөрийн
дансанд
байршуулж
3 жилийн
хугацаатай
түгжих,
3. Эхний 1
жил хүүгүй
сар бүр
500.000₮ төлөх,
4. Үргэлжлүүлээд 2 жилийн хугацаанд тухайн хүний сарын цалинд
тохирсон
санхүүгийн
хүнд байдалд
оруулахгүй
сарын
1% хүүтэй
төлөлт
тогтоох
гэсэн байгаа юм. Эдгээр нөхцлийг нь хүлээн зөвшөөрөөд
машинтай болсон иргэн Б.Баярмаа одоо хохирогч болчихоод байна. Тэрээр тухайн үед эдийн засагчаас 3 жилийн дараа яах тухай асуухад 3 нөхцлөөр төлөлтөө хийж болно хэмээн хариулж байсан гэнэ.
1-рт, 100% үлдэгдлийг
төлөх
2-рт, Түгжигдсэн Ардкойн сулрах учир түүнийгээ тооцуулж үлдэгдлийг төлөх
3-рт, Санхүүгийн хүндрэлд орохгүйгээр энэ нөхцлөөрөө үргэлжлүүлэн сунгах боломжтой хэмээж. Ийм учраас уг хөтөлбөрт хамрагдсан иргэн Б.Баярмаа 3 жилийн хугацаа нь дуусч анх тайлбарласан нөхцөлийн дагуу сунгах албан хүсэлт гаргасан байгаа юм. Гэтэл “Гадас” хөтөлбөрийн
санхүүжилт
дууссан
учир дахин хийгдэхгүй
гэсэн хариу өгчээ.
Энэ нь түүнийг гэнэтийн, огт төлөвлөж тооцоогүй санхүүгийн хүндрэлд оруулсан нь мэдээж. Ийм учраас хуулийн зөвлөгөө авчээ. Тэгтэл Зээлийн гэрээ бус Түрээсийн гэрээ гэж гэрээ хийгдсэний учир тайлагдаж, зайлшгүй үлдэгдэл төлбөрийг төлөх шаардлагатай нөхцөл байдал үүсчээ. “Ард Лизинг” ХХК-ийн хувьд харилцагчийн саналыг авахгүй өөрийн дураар Түрээсийн төлбөрт унагаж, Ард даатгалд хамруулж, төлөлтөд дүнг багтааж тооцсон байгаа юм. Тэр бүү хэл P тэмдэглэгээгүй байрны гадаах зогсоолд автомашин шүргээд явсан камерын бичлэгтэй хандахад, таны даатгалд P зогсоолд тавиагүй учир төлбөр өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа юм. Мөн түүнчлэн сүүлийн 1 жилд даатгалын төлбөр хийгдсэн байхад даатгалыг сунгаагүйгээс үүдэн замын цагдаад торгууль хүлээсэн талаар мэдэгдэхэд уучлалт хүсээд хариуцлага хүлээгээгүй зэрэг харилцагчийн эрх ашгийг зөрчсөн, гомдолтой үйлдлүүд удаа дараа гаргажээ. Ер нь бол хуультай, хууль нь бодит байдалд хэрэгждэг, тэр бүү хэл жирийн иргэний асуудлыг шийддэг хуулийн байгууллагатай улсад бол “Ард Лизинг” ХХК иргэдийг төөрөгдүүлж, хууран мэхэлж, бүр залилан завшсан үйлдэл хэмээн хуулийн өмнө бөхөлзөх учиртай. Гэвч тус компани хуулийн өмнө хариуцлага хүлээхээрхгүйгээр эхнээсээ бүгдийг зохион байгуулсан нь гэрээ болон бусад үйлдлээс илт байна. Энэ асуудлаар бид эргэн мэдээлэх болно.