fitness
  • 535 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-19

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 19-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт хийхээр товлосон байна.

Прокуророос Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн

  • 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,
  • 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,
  • 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар

Бусад мэдээ

СОНГУУЛИЙН ХУУЛЬ: Тойргийнхоо бүх нэр дэвшигчийн мэдээллийг нэгдсэн самбараас харах боломжтой

СОНГУУЛИЙН ХУУЛЬ: Тойргийнхоо бүх нэр дэвшигчийн мэдээллийг нэгдсэн самбараас харах боломжтой

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт явуулах тов

“Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна

“Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна

2022 оны 12-р сарын 12-13 өдрүүдэд “Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн зохион байгуулагдаж

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн