fitness
  • 501 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-20

Монголчууд бидний хувьд Япон болон Солонгос зэрэг улсууд руу аялахад хамгийн түгээмэл асуудал бол визийн асуудал байдаг билээ. Тэгвэл эдгээр 2 улс руу визийн ямар ч шаардлагагүйгээр аялах боломжтой талаар та мэдсэн үү?

Тэнгэр Трэвел компаниас зохион байгуулдаг 3 улсын хөлөг онгоцны аялал нь хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олноороо БНХАУ-ын Тяньжин хот, Солонгос улсын Чэжү арал болон Япон улсын Фукуока зэрэг арлуудаар нэг дор ямар ч визийн шаардлагагүйгээр аялах боломжтой хамгийн тохиромжтой аяллын сонголт юм.

Хөлөг онгоцны хувьд 5 одны зэрэглэлтэй 15 давхар өндөр бөгөөд дотроо төрөл бүрийн ресторан, усан бассейн, жакуз, спа массаж, казино, хүүхдийн тоглоомын хэсэг болон татваргүй барааны дэлгүүр зэргийг багтаасан юм. Мөн түүнчлэн өрөөнүүдийн хувьд тав тухтай, далай руу харсан тагттай бөгөөд аяллын туршид Номхон далайг тольдон алжаал ядаргаагаа тайлж, нэг гараагаар 3 улсыг хамгийн боломжийн үнээр үзэх боломжтой билээ.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР /9 ШӨНӨ, 10 ӨДӨР/

1, 2-р өдөр: Улаанбаатар - Тяньжин

Аялагчид галт тэргээр Замын-Үүдийн чиглэлд зорчин хил гараад Эрээнээс Тяньжин хүртэл унтлагын автобусаар явж хүрнэ.

3-р өдөр: Тяньжин

Энэ өдөр өвөрмөц дизайнаараа алдартай 1.2 сая номтой Тяньжин хотын Бинхай номын сангаар зочилсны дараагаар тус хотын олон улсын боомт руу явж Хөлөг онгоцондоо суух болно. Круиз дотор янз бүрийн үзвэр үйлчилгээ ресторан байнгын ажиллаж байх тул та өөрийн хүссэн зүйлсээ хийх боломжтой.

зураг
 

4-р өдөр: Номхон далай

Энэ өдөр бүхэл өдрийг далайд өнгөрүүлэх ба үүрээр далайд нар мандахыг харан шинэ өдрийг эхлүүлнэ. Мөнх хөх далай болон тэнгэрийн дун далайн чийглэг шорвог үнэр болон салхийг мэдрэг, биедээ шинэ соргог мэдрэмж эрч хүчийг авна. Хөлөг онгоцон дээр янз бүрийн зугаа цэнгэлийн арга хэмжээнүүд ар араасаа зохион байгуулагдах тул та энэхүү боломжийг бүү алдаарай.

зураг
 

5-р өдөр: Япон - Фүкүока хот

Энэ өдөр өглөө заасан цагийн дагуу хөлөг онгоцноосоо буун, Азийн том хаалга гэгдэх арлын Япон улсын Фүкүока хотын аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэн, хотын хөгжил цэнгэл болсон газруудаар зочлон тухайн улсын татваргүй барааны дэлгүүрээр хэсэн үдээс хойш хөлөг онгоцондоо эргээд суух юм. Оройн хоолоо зооглосны дараагаар хөлөг онгоц дээр зохион байгуулагдаж буй төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцон хөгжөөнт тоглоом тоглон үдшийг өнгөрөөнө.

зураг
 

6-р өдөр: БНСУ - Чежү арал

Энэ өдөр Азийн Хавай гэгдэх БНСУ-ын Чежү арлын эргийн аялалтай. Өглөө заасан цагийн дагуу хөлөг онгоцноосоо бууж, дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэг болох луун дүрст арал, галт уулын дэлбэрэлтээс үүссэн 1950 метр бүхий өндөр Халла уул зэрэг газруудаар зочилно. Мөн тухайн газрын татваргүй барааны дэлгүүрүүдээр хэсэн үдээс хойш хөлөг онгоцондоо эргээд суух юм. Оройн хоолоо зооглосны дараагаар хөлөг онгоц дээр зохион байгуулагдаж буй төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцон хөгжөөнт тоглоом тоглон үдшийг өнгөрөөнө.

зураг
 

7-р өдөр: Номхон далай

Энэ өдөр бүтэн өдрийн турш далайд аялах ба танд маш сайн амарч өөрөөрөө сэрэн өглөөний цайгаа уун, өөрт сонирхолтой санагдсан хөтөлбөрүүдийг сонгох болон хөлөг онгоц дээрх янз бүрийн хөгжөөнт зүйлсийг туршин цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Бас мэдээж юу ч хийхгүй мөнх хөх тэнгэр болон далайн дунд амарч, өөрийн бие болон сэтгэл санааг тайвшруулах боломжтой.

8-р өдөр: Тяньжин - Эрээн

Энэ өдөр өглөөний цайгаа уун цагийн хуваарийн дагуу хөлөг онгоцноосоо буун Тяньжин - Эрээн орох унтлагын автобусандаа суун Эрээн хотын зүг явах болно.

9, 10-р өдөр: Эрээн - Замын-Үүд - Улаанбаатар

Өглөө Эрээн хотод очиж Замын-Үүд чиглэлийн автобусанд суун хоёр улсын хил гарч орой 18:05 минутад хөдлөх Замын-Үүд - Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж аяллаа баяртайгаар өндөрлөнө.


Аяллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, захиалга: 9595-22339595-89897011-6969

Онлайн захиалга: www.tengertravel.mn

Бусад мэдээ

Энэтхэгийн баримтат кинонд Монголын мисс тоглоно

Энэтхэгийн баримтат кинонд Монголын мисс тоглоно

Монголын мисс Б.Баттогтох Боливудын алдарт кино найруулагч Рааж Риххигийн “Vibrant Ladakh” баримтат

Энэ сарын 31 хүртэл Төв талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө" арга хэмжээ болно

Энэ сарын 31 хүртэл Төв талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө" арга хэмжээ болно

Арванхоёрдугаар сарын 31-н хүртэл Сүхбаатарын талбайд өдөр бүр 18:00 цагаас "Улаанбаатарын мөнгөн шө

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн