fitness
  • 288 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-20

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2024.03.19/ 14 цаг 44 минутад гишүүдийн ирц 55.9 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Аймаг, сумдын аюулгүй нөөцөд нийт 27.2 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэснээс гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2.1 мянган тонн өвс, нэг мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй, Өвөрхангай, Орхон, Дундговь, Архангай аймгууд өвс, тэжээлийн нөөцөө бүрэн дуусгаад байна. Өвс тэжээлийн хомстолоос шалтгаалан киллограмм хивгийн үйлдвэрийн үнэ 950-1100 төгрөг хүртэл өссөн. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийн үнийг тогтворжуулахын тулд гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүсээд байгааг сайд танилцуулгадаа онцолсон.

Мөн  монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох гурилын үнэ сүүлийн дөрвөн жилд хоёр дахин өсөөд байна. Гэвч гурилын гол түүхий эд болох улаан буудайн үнэ сүүлийн дөрвөн жилд 24. 4 хувиар өсжээ. Энэ нь гурилын зах зээлийн үнэ зүй бусаар тогтож, өрсөлдөөн хязгаарлагдсан байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Иймд үнийн өрсөлдөөнийг дэмжих гол нэрийн бүтээгдэхүүнээ хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан гэж байлаа.

Гишүүд гурилын импортыг гаалийн албан татвараас чөлөөлөх болсон нөхцөл болон хуулийн үйлчлэх хугацаа, хэмжээг тодорхой заагаагүйн шалтгааныг илүүтэй тодруулсан. Мөн хууль батлагдсанаар гурилын үнэ хэдэн хувиар буурах талаар холбогдох судалгаа хийсэн эсэх, гурил нь стратегийн чухал хүнс тул Засгийн газраас бизнес эрхлэгч, тариаланчдаа хэрхэн хамгаалах талаар тодруулж байлаа.

ЗГХЭГ-ын дарга, Д.Амарбаясгалан хариултдаа, Бид олон улсын түвшин, зах зээлийн нөхцөл байдал, ард иргэдийнхээ худалдан авах чадварт нийцүүлж асуудалд хандах нь зүйтэй. Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас дунджаар тонн улаан буудайг 700 мянга орчим төгрөгөөр авдаг. Буудай нь 1кг гурил үйлдвэрлэхэд 90 хувийнх нь өртгийг бий болгодог зүйл. Гэтэл 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3000 төгрөг хүртэл үнэ нь өссөн байна. Энэ нь төрөөс үзүүлж байгаа шат шатны дэмжлэг, туслалцаа хэтэрснийг харуулж буй хэрэг. Бүх шатанд нь хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг үзүүлсэн. Эцсийн дүнд нь иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаа тул энэ байдалтай Засгийн газар эвлэрэхгүй гэдгийг онцлов.

Эх сурвалж: УИХ

Бусад мэдээ

Дэлхийн хамгийн хүйтэн хотод -50 хэм хүрчээ

Дэлхийн хамгийн хүйтэн хотод -50 хэм хүрчээ

Дэлхийн хамгийн хүйтэн хот буюу Сибирийн зүүн хэсэгт байрлах Якутск хотод агаарын температур Цельсий

Налайх дүүргийн Тайж хайрхны бэл рүү нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ

Налайх дүүргийн Тайж хайрхны бэл рүү нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ

“Нүүдэлчин” фестиваль Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд өнөөдөр эхэлж, наймдугаар сарын 20-ны өдрийг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн