fitness
  • 11 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр буюу аравдугаар сарын 5-наас Баян-Өлгий аймагт ажиллаж эхэллээ.

Тус ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн хүрээнд авлигын гэмт хэрэг, гомдол мэдээллийг шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах зэрэг чиглэлээр ажиллах юм.

Мөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирсэн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хянан шалгаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавихаар төлөвлөжээ.

Ажлын хэсэг шаардлагатай төрийн болон хууль сахиулах байгууллага, нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллага, албан тушаалтнуудтай мэдээлэл солилцож, хамтран ажиллах бөгөөд ажилласан явц, үр дүнгийн талаар тухай бүр мэдээлэх аж.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн