fitness
  • 115 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-21

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар дулаан байна.

2024 оны 03-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +4...+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +4...+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +3...+5 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -4 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

Хотын стандартыг хэрэгжүүлэх сургалт болов

Хотын стандартыг хэрэгжүүлэх сургалт болов

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй худалдаа, үйлчилгээний байгууллагын

Дорноговьд цас шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Дорноговьд цас шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч ,үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн