fitness
  • 536 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-22

Нийслэлийн хэмжээнд гадаргын усны тоо бүртгэлийг 2023 онд хийсэн. Судалгаагаар 251 булаг шанд, 18 рашаан ус, 41 нуур тойром, 84 гол горхи урсаж байна.

Цөлжилт, хуурайшилт, бохирдлоос хамгаалах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт 26 булаг шандын эхийг хамгаалж, гол горхи, булаг шандын усыг хуримтлуулах 4 хөв цөөрмийг байгуулжээ.

Нийт 160 гаруй мянган м3 усыг хуримтлуулж экологийн таатай орчныг бүрдүүлээд байна.

2024 онд нийслэлийн нутаг дэвсгэрт 3 булгийн эхийг хамгаалж, 1 хөв цөөрөм байгуулна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Бусад мэдээ

Сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-нд байхаар тогтлоо

Сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-нд байхаар тогтлоо

СЕХ-ны саналын үндэслэлэн УИХ-аас 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоо

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн