NURA эрт илрүүлгийн төв 3-р сарын 27,28,29-ны өдрүүдэд Галерей Улаанбаатар төвийн 1 давхарт NURA төвийн үйл ажиллагааг танилцуулах бөгөөд тус өдөрлөгөөр иргэдэд зөвлөгөө өгч ХОДООДНЫ ХЕЛИКОБАКТЕРИ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭГ үнэ төлбөргүй хийхээр ажиллаж байна.
Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх багц шинжилгээний NURA төв одоогоор 7,000 гаруй иргэдэд халдварт бус өвчний, тэр дундаа хорт хавдрын эрт илрүүлгийн багц шинжилгээг хийснээс, хавдрын 300 гаруй сэжигтэй тохиолдол илэрч, дараагийн шатны эмнэлэгт шилжүүллээ. Мөн нийт үйлчлүүлэгчдийн 60 орчим хувьд нь Ходоодны хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болох хеликобактери илэрчээ.
NURA төв нь FUJIFILM Корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр амьдралын хэв маягаас үүдэлтэй 10 төрлийн өвчин, зонхилон тохиолдох 10 байрлалын хорт хавдрыг нийт 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр оношилж байна.
2-3 цагийг өөртөө зориулан, Дэлхийн топ эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар оношлуулаарай. NURA төвд үзүүлэхийг хүсвэл 7588-7588 утас болон Nura.mn вэб сайтаар хандан цагаа захиалах боломжтой.
NURA Монгол багц шинжилгээний төвд цаг захиалахыг хүсвэл 7588-7588, www.nura.mn
Эрүүл, жаргалтай амьдралын үндэс - Урьдчилан сэргийлэх үзлэг
Фэйсбүүк хуудас: NURA MONGOLIA