fitness
  • 419 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-27

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх тооны автомашин мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байгаа тул та бүхэнд:

  • Тохиромжтой хурдыг сонгох
  • Хажуу, хоорондын зайг зөв барьж явах
  • Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх
  • Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх
  • Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.
Энэхүү ослын улмаас тууш замын хөдөлгөөн хаагдаад байгаа тул Төв аймгийн замыг сонгон явахыг МИАТ ТӨХК зөвлөөд байгаа юм.

Бусад мэдээ

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг 5%-д хүргэх ямар ч боломжгүй

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг 5%-д хүргэх ямар ч боломжгүй

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх саналыг УИХ-ын дарга Г

Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноор нэг хүнд үйлчлэх цаг багасжээ

Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноор нэг хүнд үйлчлэх цаг багасжээ

Улсын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эмч, ажилтнуудыг гүйцэтгэлээрээ санхүүждэг тогтолц

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн