fitness
  • 520 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-27

Цаг агаарын онц ноцтой үзэгдэл болж, цас орж, цасаар шуурч байгаа учир зам тээврийн ослууд ихээр гарч байна. Өнөөдөр өглөөнөөс томоохон замуудад олон тооны машин мөргөлдсөн ослууд гарсан. Одоо ч зарим зам түгжрэлтэй, осол гарсан байгааг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ. Тодруулбал, уулын зам, Чулуун овоо, Налайхын зам түгжрэл ихтэй байгаа бөгөөд мөн олон тооны машин мөргөлдсөн осол гарсан байна. Баянзүрх дүүргийн "Чулуун овоо", "Амгалан" болон Налайх дүүргийн чиглэлд 15 автомашин мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдалтай байх тул жолооч нарыг:

  • Тохиромжтой хурдыг сонгох:
  • Хажуу, хоорондын зайг зөв барьж явах;
  • Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх;
  • Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх;
  • Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх;
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Бусад мэдээ

“Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг нэмэгдүүлэх өргөдлийг 102 мянган иргэн дэмжлээ

“Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг нэмэгдүүлэх өргөдлийг 102 мянган иргэн дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлы

ТЦА-наас амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах санал гаргажээ

ТЦА-наас амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах санал гаргажээ

Тээврийн цагдаагийн албанаас ирэх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сон

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн