fitness
  • 858 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-02

Өнгөрсөн зун нутгийн 40 гаруй хувьд зуншлага муутай байсан. Мөн цасан бүрхүүл эрт тогтож, агаарын температурын хэлбэлзэл их байв.

Эрт хүйтэрч, цасаар шуурсан зэргээс шалтгаалан манай орны ихэнх бүс нутагт өвөлжилт хүнд боллоо.

Бүс нутгийг төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээнээс харахад цасны нөлөөгөөр өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд малын амьдын жин эрчимтэй буурч эхэлжээ.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлчийн байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар долоо, эм ямаа тав, үнээ 41 кг-аар буурчээ.

Тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 16, эм ямаа 11, үнээ 79 кг-аар, говийн бүсийн (Дорноговь аймгийн Дэлгэрэх сум) эм ямаа дунджаар 21 кг-аар буурсан байна.

Малын тарга хүчний байдал хоёрдугаар сарын сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хэд дахин бага жинтэй байна. Түүнчлэн харуулуудын мэдээнээс харахад зудын нөхцөл хүндэрч, Дэлгэрэхийн ямааны суурийн нийт малын 50 хувь, Баян-Өнжүүлийн хонины суурийн 45 хувь хорогджээ.

Цаашид хавар зудтай байсан нутгаар малын жин ихээр буурч, төллөх мал ядарч, улмаар малын хорогдол улам нэмэгдэхээр байна гэж ОБЕГ-аас мэдээлэв. Манай улсад нийт 5.9 сая мал хорогдоод байна.

Бусад мэдээ

Авто зам, гүүрэн байгууламжид урьдчилан сэргийлэх шалгалт хийв

Авто зам, гүүрэн байгууламжид урьдчилан сэргийлэх шалгалт хийв

Зам, тээврийн хөгжлийн яам болон Хотын стандарт, хяналтын газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 384 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 384 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хо

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.