fitness
  • 356 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-02

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ

Энэ сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 38% нь цастай. Энэ нь өмнөх арав хоногоос 16%-иар буурсан ба дундаж зузаан нь 7 см, цасан дахь усны нөөц 4.30 шоо.км байна.

Жишээлбэл Увс нуур, Тэс, Булган, Шишхэд, Идэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голуудын сав газруудын 75-95% нь цастай. Цасан дахь усны нөөц нь дунджаар 0.42 шоо.км бол Хар нуур, Ховд, Дэлгэрмөрөн, Туул, Чулуут  зэрэг голуудын савын 40-50% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.13 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах, өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.

1 дүгээр хүснэгт.  Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ

Бусад мэдээ

Эрчүүдэд бэлэглэх бэлгийн багц - АРМИ

Эрчүүдэд бэлэглэх бэлгийн багц - АРМИ

Монгол үхрийн арьсаар Дотооддоо импортыг орлохуйц тэлээ түрийвч болон эрэгтэй хүнд бэлэглэх бэлгийн

Маргааш Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомт түр хаана

Маргааш Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомт түр хаана

Авто замын зарим боомт маргааш амрах талаар Хилийн Боомтын Захиргаанаас мэдээллээ. Замын-Үүд, Сүмбэр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.