fitness
  • 415 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-05

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +2...+7 градус, Орхон-Сэлэнгийн бэлчир, говь, талын нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +9...+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +9...+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +8...+10 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэ сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол У

Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно

Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улс

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.