Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лиг буюу "Basketball Champions League Asia"-д оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээн Монголд үргэлжилж байна. Монголын Үндэсний Дээд лигийн хоёр баг оролцож буюу тэмцээнээс хоёр баг Азийн Аваргуудын лигт орох хоёр эрх авна.
Тэмцээний хоёр дахь өдрийн сүүлийн тоглолт Монголын "Ulaanbaatar Xac Broncos" болон Индонезын "Pelita Jaya Basketball" багуудын хооронд болоход Индонезын баг 89-83 харьцаагаар хожлоо.
Индонезын багаас Жастин Браунли 26 оноо, 12 самбартай дабл-дабл хийсэн бол Хүлэгүүдээс Б.Билгүүн 16 оноо, 8 дамжуулалт Ч.Ихбаяр 13 оноо, 6 самбартай багаа тэргүүллээ.
Өмнөх тоглолтуудын үр дүн:
Ийнхүү В хэсгийг Индонезын Pelita Jaya Basketball хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Хасын Хүлэгүүд 3-рт бичигдэж байна.