Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан иргэдийн эрүүл мэндийн төлөө зориулсан хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар тус төвийн есөн эмч, ажилтныг төрийн дээд одон медалиар шагнажээ.
Шагналыг Анагаах ухааны доктор, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан гардууллаа.
Алтан гадас одонгоор:
1. Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү
2. Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, их эмч А.Баярхүү
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
1. Толгой хүзүү пластик нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч Г.Ариубаатар,
2. Туяа эмчилгээний тасгийн их эмч М.Баярмаа,
3. Толгой хүзүү, нөхөн сэргээх пластик мэс заслын тасгийн эрхлэгч С.Денис,
4. Даатгал статистикийн албаны даатгалын их эмч Д.Дулмаа,
5. Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч Д.Жаргал,
6. Толгой хүзүү пластик нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч их эмч Ц.Одонтунгалаг
7. Туяа эмчилгээний тасгийн ахлах физикч инженер В.Энхцэцэг тус тус шагнуулжээ.