- багш нарт - зориулан “Hand’s On 360 teachers” workshop болох бөгөөд энэ нь экспогийн хамгийн онцлох хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт Монголын 21 аймаг болон нийслэлийн 360 багш оролцоно. Шинжлэх ухаан, STEAM боловсролыг хүртээмжтэй түгээхэд бага ангийн болон байгалийн ухааны багш нар хамгийн чухал үүрэгтэй тул эдгээр багш нарыг чадавхжуулж хөгжүүлэх үйл ажиллагаа юм.
- STEAM боловсролын салбарын асуудал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэж тодорхойлоход чиглэсэн бодлого тодорхойлогч, боловсрол олгогч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч талуудын форум, хэлэлцүүлэг болно.
STEAMEX-г зорин ирэх шалтгаан:
- Бүх зүйлсэд хүрч туршиж үзэх боломжтой.
- Хүүхдийг хөгжүүлэх чиглэлийн сургалт, сургалтын хэрэглэгдэхүүн бүтээлүүдийг нэг дороос үзэх боломжтой.
- Хүүхдүүдийг шинжлэх ухаанд дурлуулах, сонирхон судлах сэдлийг төрүүлэх шинжлэх ухааны шоу үзүүлбэр туршилтуудтай.
- STEAM боловсролыг хөгжүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх талаар оролцогч талууд санал бодлоо солилцох олон улсын шилдэг туршлагуудаас суралцах боломж.
- Боловсролыг түгээгч хамгийн гол оролцогч болох багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр
- Гэр бүлээрээ үр дүнтэй, дурсамжтайгаар цагийг зугаатай өнгөрүүлэх боломж.
- Хамгийн гол нь амралтын өдрүүдэд үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдана.