fitness
  • 141 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-09

Олон улсад боловсролын системээ өөрчлөхөд үнэ цэнтэй зөвлөгөө өгдөг дэлхийд танигдсан нэр хүндтэй эрдэмтэн, Окландын их сургуулийн профессор Др.Барбара Оаклиг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.

Др.Барбара Оакли нь STEM, хүмүүнлэгийн салбарт олон жил ажиллан, боловсролын салбарын чадварлаг эрдэмтэн гэж үнэлэгддэг. Түүний суралцахуйн чиглэлээр бичсэн 10 гаруй ном нь дэлхийн олон улсад хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээлийн жагсаалтад дээгүүр байр суурь эзэлдэг. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  манай улсад зочлон суралцахуйн чиглэлээр өөрийн судалж мэдсэн туршлагаа хуваалцан үнэтэй зөвлөгөө өгч байгаа Др.Барбара Оаклид талархлаа илэрхийлэн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар саналаа солилцлоо.

Др.Барбара Оаклигийн бичсэн “Шимтэн сурахуй” номыг МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн багш Дэд профессор Б.Алтангэрэл, Дэд профессор  Д.Золжаргал, Доктор У.Лхагвасүрэн, Дэд профессор С.Соёлжин  нар монгол хэлнээ орчуулан, Профессор Д.Бадарч, Доктор П.Лхагвасүрэн нар хянан шүүж уншигчдын гарт хүрээд байгаа юм.

Ихээхэн цаг хугацаа зарцуулж сурсан ч үр дүнд хүрэхгүй байвал, уншсан зүйлсээ эргэж санахад амаргүй байвал, судлах гэж байгаа зүйл тань уйтгартай, анхаарал төвлөрөхгүй хойш тавиад байвал түүний бичсэн “Шимтэн сурахуй” номыг уншиж болох юм байна. Нейро судлал, когнитив (танихуйн) сэтгэл судлалын ойлголтод тулгуурлан, сурч байгаа чиглэлээс тань үл хамааран сурах чадвараа сайжруулах эрчимжүүлсэн арга техникийг энэ номоос судалж болох ажээ.

Др.Барбара Оаклигийн “Суралцахуйд суралцахуй” сэдэвт цогц цахим хичээлийг олон улсад нээлттэй заадаг.

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж, засвар хийх газрууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж, засвар хийх газрууд

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Засвар х

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно гэх худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулав

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно гэх худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулав

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгох, мөн богино хугацааны “С” төрлийн визийн анг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.