fitness
  • 330 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-09

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин 2024 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардан авав.

Уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг онцлоод цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс болон бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүслээ.

Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин ирж, энэ удаад Элчин сайдын хувиар Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо баяртай буйгаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Бусад мэдээ

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл гурван хоногийн дараа дуусна

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл гурван хоногийн дараа дуусна

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн хоёрдугаар шатны бүртгэл 2024 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс 2024 о

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой

Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.