fitness
  • 119 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-09

Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 7-ны 20:14 цагт "Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн авто зам дээр хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар Баяндалай сум явах авто замын 8 дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон. Шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхиж, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг дагаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд Фам Ван Зиангийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд Фам Ван Зиангийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалахы

“Засгийн газрын Автобааз” -ыг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болголоо

“Засгийн газрын Автобааз” -ыг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болголоо

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын автобаазын шинэчлэлийн талаар танилцуулав.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.