fitness
  • 313 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-11

2023 онд ашигт малтмалын олборлолт өсөж, экспорт нэмэгдсэнээр төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц сайжран, Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн. Инфляцын түвшин өмнөх оноос буурсан хэдий ч өндөр хэвээр байна. Уул уурхайн салбарын өсөлт, түүний дотор зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа Оюу толгойн уурхай нь эдийн засгийн 2024, 2025 оны өсөлтөд гол түлхэц үзүүлнэ.

Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2024 оны 4-р сарын Азийн хөгжлийн төлөв (АХТ) тайландаа 2023 онд 7.0%-ийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1%-иар өснө хэмээн тооцоолсон байна. Эдийн засгийн 2024 оны өсөлтөд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эергээр нөлөөлөх ч, Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байна. Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбар өссөнөөр ДНБ-ий өсөлт хурдасч 6.0 хувьд хүрнэ гэж таамаглажээ.

“Монголын эдийн засаг 2023 онд маш сайн гүйцэтгэлтэй байсан бөгөөд энэ хандлага үргэлжилнэ гэж бид таамаглаж байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэв.

skip-share

Болзошгүй эрсдлүүд нь байгаль цаг уурын гамшиг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нүүрсний импортын эрэлт саарах, экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ буурах зэрэг болно.

Үргэлжлүүлэн “4-р сарын эхний байдлаар зургаан сая гаруй толгой мал хорогдсон, цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгааг харахад хөдөө аж ахуйн салбарт томоохон хохирол авчирч буй зудын гамшиг энэ оны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна. Энэ нь Монгол Улс уур амьсгалын чиглэлээр авсан амлалтуудаа биелүүлж, эрсдэлд тэсвэртэй байдлаа сайжруулахад уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг сануулж байна. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд институцийн чадавхийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатай" хэмээн онцлов.

Инфляцын түвшин 2024 онд 7.0%, 2025 онд 6.8% болж буурах төлөвтэй байгаа ч энэ нь өндөр үзүүлэлт хэвээр байна. Сүүлийн үеийн эдийн засгийн идэвхжил, эрчимтэй өсөлтийг дагаад импорт нэмэгдэх төлөвтэй байгаа тул 2023 онд ашигтай гарч байсан төлбөрийн урсгал дансны тэнцэл 2024, 2025 онд эргээд алдагдалтай болох төлөвтэй байна.

Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдлүүд нь хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль цаг уурын гамшиг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нүүрсний импортын эрэлт саарах, экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ буурах зэрэг болно. Харин түүхий эдийн үнэ өсөх, нүүрсний борлуулалт нэмэгдэх, Оюу толгойн уурхайн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдэх зэрэг нь төсөөллийг өсгөх магадлалтай.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк

Бусад мэдээ

Тусгай зориулалтын төхөөрөмж худалдан авах тендерт материалаа ирүүлсэн компаниуд

Тусгай зориулалтын төхөөрөмж худалдан авах тендерт материалаа ирүүлсэн компаниуд

Хот нийтийн аж ахуйн чиглэлийн техник тоног төхөөрөмж худалдан авах тендерт ирсэн баримт бичгүүдийг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын хамт олонд баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын хамт олонд баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.