Эдийн засгийн байнгын хороо өчигдөр /2025.10.29/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцжээ.
Нэгдүгээрт, ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Ажлын хэсэг нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэйгээр байгуулагдав.
Хоёрдугаарт, Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд тусгасан гол өөрчлөлт нь:
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийг салбарын сайдыг оролцуулан хэлэлцэх шаардлагатай гэдгийг онцлов. Мөн Биржийн арилжааг идэвхжүүлэхэд бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байгааг Уул уурхай, эрдэс баялгийн яам мэдээлжээ.