fitness
  • 87 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 13 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2025 оны 10-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +0...+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0...-2 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -5 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн