fitness
  • 319 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-12

Өнөөдөр Ховдын төв, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

Өнөөдөр/2024.04.12/ 08:00-20:00 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4...+9 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Бусад мэдээ

БНХАУ-Д БАЙГАЛИЙН ХИЙ НИЙЛҮҮЛЭХ ХООЛОЙ ТАВИХ ЗЭРЭГ ТӨСЛҮҮД ИДЭВХЖҮҮЛЭХЭД САНАЛ НЭГДЛЭЭ

БНХАУ-Д БАЙГАЛИЙН ХИЙ НИЙЛҮҮЛЭХ ХООЛОЙ ТАВИХ ЗЭРЭГ ТӨСЛҮҮД ИДЭВХЖҮҮЛЭХЭД САНАЛ НЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн г

ХЭҮК-оос СУИС-д шалгалт хийж, курс хоорондын дээрэлхэлтийг зогсоохыг зөвлөж байжээ

ХЭҮК-оос СУИС-д шалгалт хийж, курс хоорондын дээрэлхэлтийг зогсоохыг зөвлөж байжээ

Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн төгсөгчид өмнө нь курс хоорондын ялгаа гаргаж, бусад оюутнаа дээ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн