fitness
  • 316 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-15

Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газрууд хамтран Химийн, биологийн, радиологийн болон цөмийн (ХБРЦ) терроризмтэй тэмцэх эрх зүйн орчныг бэхжүүлэх сэдвээр Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо болох АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтыг маргаашаас буюу энэ сарын 16-наас 18-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

НҮБ-ын Терроризмтэй тэмцэх (ТТА) болон Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албад (МБГХТА), Европын Холбооны санхүүжилтээр дамжуулан чуулга уулзалтыг мөн дэмжиж байгаа юм.

skip-share

Бүсийн чуулга уулзалт нь АСЕАН-ы арван гишүүн улсыг багтаасан АСЕАН-ы 27 оролцогч улсуудын хамгийн том аюулгүй байдлын яриа хэлэлцээ

Steppe Lotus хэмээх энэхүү чуулга уулзатад дэлхийн 16 орны оролцогчид, мөн АНУ-ын Төрийн департамент, Эрчим хүчний яам, Хууль зүйн яам, Баруун хойд Номхон далайн Үндэсний лабораторийн мэргэжилтнүүд болон Индонези, Монгол, Вьетнамаас судлаач шинжээчид оролцож байна. Чуулга уулзалт Хими, биологи, радиологи болон цөмийн (ХБРЦ) терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор оролцогчдын хууль эрх зүйн орчны мэдлэг чадавхийг бэхжүүлэхийг зорьж байна. Буруу гараар орвол үндэсний, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой сорилт үүсгэх учир терроризм үйлдэгчдэд ХБРЦ-ийн халдлага үйлдэх түүхий эд, орц найрлагыг олж авах, ашиглах боломжгүй болгох үндэс суурь нь олон улсын хууль эрх зүйн орчин билээ. Энэхүү сургуулилт нь үй олноор хөнөөх зэвсэг ашигласан терроризмын аюулаас АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийг хамгаалах, төр засгийн бус оролцогчид ХБРЦ-ийн зэвсгийг ашиглахаас урьдчилан сэргийлэх Ерөнхийлөгч Ж. Байдены иж бүрэн стратегийг дэмжиж байгаа бөгөөд уг бүх нийтийн тэргүүлэх чиглэлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааны нотолгоо юм.

АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтаар мөн ХБРЦ-ийн терроризм, түүнтэй холбоотой төрийн бус оролцогчид цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх асуудлыг шийдвэрлэхэд мэдээлэл солилцох механизмыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь бататгах зэрэг оролцогчид болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар судлах болно.

Бүсийн чуулга уулзалт нь АСЕАН-ы арван гишүүн улсыг багтаасан АСЕАН-ы 27 оролцогч улсуудын хамгийн том аюулгүй байдлын яриа хэлэлцээ бөгөөд АНУ энэхүү чуулга уулзалт дахь өөрийн үүрэг оролцоо, түншлэлийн үйл ажиллагаандаа ач холбогдол өгч, ХБРЦ-ийн терроризмтай тэмцэх хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх бодит арга замыг хамтын хүчээр тодорхойлж сайжруулах үйлсэд Монгол болон Вьетнам улсуудтай нягт хамтын ажиллагааг эрхэмлэж байна.

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

Бусад мэдээ

Лаос улс руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг байгуулж, агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахаар боллоо

Лаос улс руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг байгуулж, агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төри

Сурах бичгийг цахимаар худалдан авах боломжтой боллоо

Сурах бичгийг цахимаар худалдан авах боломжтой боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчаас ирсэн хүсэлтийн дагуу Үндсэн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.