fitness
  • 323 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-15

Монгол Улсад томилогдон ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Атул Малхари Готсурве Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд өргөн барив.

Дэд сайд Г.Амартүвшин Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, тэр дундаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, тээвэр логистик, мэдээлэл технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүнчлэн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, амжилттай хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хүсээд Элчин сайдад ажлын өндөр амжилт ерөөв.

Элчин сайд А.М.Готсурве дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, Монгол, Энэтхэгийн хамтарсан төслүүдийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Энэтхэгийн зах зээлд гаргах, Энэтхэгт боловсрол эзэмших монгол оюутан, залуусын тоог өсгөх чиглэлд онцгойлон анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ.

Бусад мэдээ

Т.Бадрахбаяр: Долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно

Т.Бадрахбаяр: Долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын долдугаар сарын хуваарь гарчээ. Уг

Өнгөрсөн долоо хоногт төв замын нэгдүгээр эгнээгээр зорчсон 12,526 зөрчил бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт төв замын нэгдүгээр эгнээгээр зорчсон 12,526 зөрчил бүртгэгджээ

Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.