fitness
  • 426 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-16

Сонсголын эхний өдрийг дүгнэн УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Ж.Чинбүрэн мэдээлэл хийсэн. Түүний мэдээлэл анхаарал татав. 

Тэрээр "Иргэдийн зүгээс ноцтой асуудлуудыг хэлж буй. Тухайлбал, унаж, татдаг хүмүүсийн хэрэглэх эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан ч энэ нь Монгол Улсын эмийн бүртгэлд байдаггүй гэсэн. Хавдрыг даван туулагчдын нэгдсэн ТББ-аас 2021 оноос хэрэгжиж эхэлсэн сайн ажлаа болиулсан гэх асуудлыг ярьж байсан. Элэгний D, B вирустэй иргэд чанартай, сайн эм хэрэглэмээр байна. Төсөв нь батлагдчихаад байхад яагаад санаачилгатай ажиллахгүй байна вэ гэдэг гомдол мэдүүлсэн байдаг. Стандарт хуучирсан тул шинэ эм оруулж ирэхэд анхаарч ажиллахыг шаардсан. Сахарын өвчтэй хүмүүс 7 хоногт нэгийг хэрэглэдэг шинээр гарсан эмийг оруулж ирэх, сахараа хянах тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг ярьж буй.  Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын талаар хянагч, шалгагч нар дүгнэлтээ танилцуулсан. Энэ жагсаалтад орсон эмийг даатгалаар хөнгөлж иргэдэд олгодог. Гэтэл жагсаалтыг баталдаг Хүний эмийн зөвлөлийн 8-9 дүгээр хурлын тэмдэглэл архив, Эрүүл мэндийн яаманд байхгүй, улмаар судлах боломжгүй байсныг шинжээч танилцуулж байна. Тэгэхээр ямар эмийг хэн санал болгож хэрхэн оруулсан, хамаарал, нэгдмэл сонирхол байсан уу гэдгийг судлах боломжгүй болсныг хэлсэн. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад уналт, таталтын эсрэг үйлчилгээгүй хоёр эм оруулсан тухай хянан, шалгагч дүгнэлт танилцууллаа. Мөн эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох үйл ажиллагаа шударга биш байна гэдэг асуудлыг хөндөж ярилцсан. Тухайлбал үйлдвэрлэгчийн нэрээр 10-аас дээшгүй эм бүртгэж, үүний дундаж үнээр даатгалын хөнгөлөлтийг тооцож олгодог. Тэгвэл зарим компани 7-8 үйлдвэрлэгчийн эмийг өөрсдөө бүртгүүлж, өндөр үнэ тавьдаг. Ингээд дундаж үнэ өндөр гардаг. Улмаар өмнө нь боломжийн үнэтэй байсан эм одоо өндөр үнэтэй болчихлоо гэдэг асуудлыг иргэд хэлж байсан. Энэ нь баримтаар нотлогдлоо" хэмээв. Эндээс харахад эмийн хяналт, хариуцлагын тогтолцоо гэж зүйл энэ улсад алга. 

Бусад мэдээ

Номын баярыг маргааш төв талбайд нээнэ

Номын баярыг маргааш төв талбайд нээнэ

Үндэсний номын баяр энэ сарын 17-19-нд буюу энэ долоо хоногийн баасан гаргаас ням гарагт Д.Сүхбаатар

Энэ онд "32" ялтан хорихоос өөр төрлийн ялаас оргон зайлсан байна

Энэ онд "32" ялтан хорихоос өөр төрлийн ялаас оргон зайлсан байна

Монгол Улсад шүүхээс оноож буй ялын 80 хувийг хорихоос өөр төрлийн ял эзэлж байна. Энэ нь улс орны эдийн засагт ч чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ. Учир нь хорих ангид хоригдож буй нэг хоригдолд өдөрт 20 гаруй мянган төгрөг зарцуулдаг бол хорихоос өөр төрлийн ял оноосон ялтанд 14 мянган төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг аж.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн