fitness
  • 41 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Есдүгээр сарын 18-20-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Монгол-Алтайн уулсаар ялимгүй хур тунадас орон. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +4…+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтайн уулархаг нутгаар +10…+15 градус, говийн бүс нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...-4 градус хүйтэн, бусад хэсгээр +2...+4 градус,  өдөртөө +16...+18 градус дулаан байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн