fitness
  • 355 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-17

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж,  “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгох замаар оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.
Мөн тус журмаар Консерваторын сургалтын орчныг сайжруулах арга хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг,  дагалдах хэрэгсэл худалдан авах болон засвар үйлчилгээний зардалд Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгоно.

Бусад мэдээ

Шар усны үерийн эрсдэлтэй үед галт тэргийг анхаарал, сэрэмжтэй жолоодохыг зөвлөв

Шар усны үерийн эрсдэлтэй үед галт тэргийг анхаарал, сэрэмжтэй жолоодохыг зөвлөв

Ихэнх нутгаар цаг агаар дулаарч гол мөрөн, нуур, гуу, жалга, суваг, шуудуунд хуримтлагдсан цас хайлж

Монголд аялал жуулчлалын хөтчийн хамгийн өндөр цалин нь 60,000 ам.доллар байна

Монголд аялал жуулчлалын хөтчийн хамгийн өндөр цалин нь 60,000 ам.доллар байна

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл, ажил

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн