fitness
  • 306 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-25

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ.

Үүний зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна гэж үзэж байна.

Түүнчлэн  шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж, салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болж, ил тод байдал хангагдаж, санхүүжилт болон үр дүнг уялдуулан хяналтыг сайжруулах боломж бүрдэнэ хэмээн БШУЯ-аас мэдээллээ.

Бусад мэдээ

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдийн хурал 10.00 цагт Төрийн ордонд эхэлнэ. Мөн Төрийн байгуулалтын бай

Улсын төсвөөр авто зам барихад ашиглах элс, хайргыг хямдрууллаа

Улсын төсвөөр авто зам барихад ашиглах элс, хайргыг хямдрууллаа

Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар "Авто зам, төмөр замын салбар

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн