Мөнгөнгүүр эмнэлгийн Эмнэлзүйн нэгдсэн лабораторийн тасаг нь 2015 оноос эхлэн дэлхийд тэргүүлэгч Япон, Герман, Франц, АНУ, Солонгос улсын дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат төхөөрөмжүүдийг ашиглан эмнэлзүйн болон молекулбиологийн лабораторийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид чанарыг үргэлж эрхэмлэн үндэсний хэмжээний гадаад хяналтын шинжилгээ болон Английн Randox компанийн дэлхийн 135 орны 50000 эмнэлгийн лабораториуд хамрагддаг REQAS хөтөлбөрт амжилттай хамрагдаж байна. Мөн лаборатори хоорондын харьцуулалтын шинжилгээг Гурвангал эмнэлгийн Нэгдсэн лабораторийн тасагтай хамтран хийж байна.
Манай лаборатори нь 2024 оны 4-р сарын 17-нд MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лаборатори Чанар ба чадавхад тавих шаардлага” стандартыг хэрэгжүүлэн итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авч олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц лаборатори боллоо.
Лабораторийн үйл ажиллагааны чиглэл:
Лабораторид хийгдэх шинжилгээний төрөл: