fitness
  • 558 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-26

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус эмнэлгийн захирал Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2020 онд шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс энэ оны хоёрдугаар сард эл хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эмнэлгийн захирлыг цагаатгаж, мэс заслын болон мэдээгүйжүүлэгч эмчид тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож,  эмчлэх эрхийг тус тус 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байна. Гэхдээ бага насны хүүхэдтэй гэх үндэслэлээр нэг эмчид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулжээ.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гэм буруутайд тооцогдсон эмч нарын болон цагаадсан этгээд болох эмнэлгийн захирал нарын өмгөөлөгч Э.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжав нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

skip-share

Эмнэлгийн захирлыг цагаатгаж, мэс заслын болон мэдээгүйжүүлэгч эмчид тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноосон байна.

Шүүх гомдлыг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүх эмнэлгийн захирлыг цагаатгасныг, мэс заслын болон мэдээгүйжүүлэлтийн эмч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хууль ёсны үндэслэлтэй байна гэж дүгнэв. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой өөрчлөлт оруулан Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг олгож, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Бусад мэдээ

Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчиллаа

Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчиллаа

Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж байсан этгээдийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчилжээ. Цагда

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн