fitness
  • 356 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-30

Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын Хорооны бага хурал өчигдөр /2024.04.28/ хуралдаж намын удирдлага, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.

Хурлаар намын хорооны дарга, дэд дарга нарыг сонгон томилсон бөгөөд НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бага хурлын гишүүн Борхүүгийн Сүхбаатарыг Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргаар томилсон байна.

Тэрбээр

  • 2008-2012 онд Баянзүрх дүүргийн 24-р хорооны ИНХ-ын дарга,
  • 2008-2012 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,
  • 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,
  • 2016-2020 он, 2020 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй бөгөөд НОСК-ийн захирал, Нийслэлийн засаг даргын барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэгэн юм.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.