Монголын даатгалын холбоо түүний гишүүн байгууллагуудын оролцоотой зохион байгуулагдаж буй “Жилийн хамгийн том 1% аян”-ы хүрээнд нийгэм, эдийн засагт тулгамдаж буй томоохон асуудал, эрсдэлийг сонгон авч, тэдгээрийн анхдагч шалтгааныг бууруулах, олон нийт рүү чиглэсэн даатгалын тогтолцооны эерэг нөлөөллийг бий болгоход энэхүү аяны зорилго агуулагдаж байна.
Аяны хүрээнд 4 дүгээр сарын 5-ны өдөр “Нийслэл УБ хотын түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө салбар” хурлыг амжилттай зохион байгуулж, УБ хотын түгжрэл, түүнийг шалтгааныг бууруулахад даатгалын салбар НЗДТГ, ТЦА, ЗТХЯ хамтран ажиллах тодорхой чиглэлүүдийг бий болгож, хэрэгжилтийг нь хангуулахаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Нийгмийн амьдралд 3 төрлийн багц эрсдэлүүд хамгийн өндөр сөрөг нөлөөтэй байгаагийн нэг нь эрүүл мэндийн асуудал, түүн дотроо хорт хавдрын өвчлөл, санхүүжилтын асуудал чухал бөгөөд Монголын даатгалын холбоо, гишүүн байгууллагуудтай хамтран хүнд өвчний тохиолдолд, түүн дотроо хавдарын өвчлөл түүнийг үүсгэж буй шалтгааныг хэлэлцэх, бууруулахад даатгалын салбар хэрхэн хамтарч ажиллах боломжтой байх талаар “Хавдраас сэргийлэхэд даатгалын салбарын оролцоо” салбар хурлыг 4 дүгээр сарын 29-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам, ХӨСҮТ, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Санхүүгийн Зохицуулах Хороо, Сангийн яамтай хамтран зохион байгууллаа.