fitness
  • 433 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-01

ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорын хойд үүд болох "Алтанбулаг" боомтын бүтээн байгуулалтыг аялал жуулчлалын оргил үе эхлэхээс өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байна.

"Алтанбулаг" боомтод зорчигч болон ачаа тээврийн, дэд бүтцийн гэсэн иж бүрэн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор баригдаж буй юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажил дууссанаар тус боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан хэллээ.

"Алтанбулаг" боомтын бүтээн байгуулалтын ажил 2020 оноос эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нэгдүгээр хэсэг буюу ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулаад байна.

Одоо "Алтанбулаг" хилийн боомтын барилгын хоёрдугаар ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил ид өрнөж байна.

Энэ хүрээнд ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үериин ус зайлуулах хоолой барих юм. 

Бусад мэдээ

Нэр бүхий банкны ажилтан хуурамч гүйлгээгээр ₮360 саяыг завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Нэр бүхий банкны ажилтан хуурамч гүйлгээгээр ₮360 саяыг завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Хуурамч гүйлгээгээр нэр бүхий банкнаас 360 сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэг гарчээ.Тодруулбал

Автомашины гаалийн татварыг үндэслэлгүйгээр гурав дахин нэмжээ

Автомашины гаалийн татварыг үндэслэлгүйгээр гурав дахин нэмжээ

Автомашины гаалийн татварыг үндэслэлгүйгээр нэмж иргэдэд чирэгдэл учруулж буй талаар "Солонгос Улсаа

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн