ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хуримтлалын нэгдсэн сангийн орлогын эх үүсвэрээр ипотекийн зээлийн боломжийг нэмэгдүүлэх шийдвэр өнөөдөр гарлаа. Өмнө нь жилд 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулж байсан, орлогын эх үүсвэр хангалтгүй байсан. Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмснээр орон сууцны ипотекийн зээлийн квот арилж, зээлийн хүртээмж нэмэгдэж байна.
Зээлийн хүсэлтээ өгөөд шаардлага хангасан иргэн бүр орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдэж байна. Хоёрдугаарт, Хуримтлалын нэгдсэн сангийн хууль батлагдсанаар иргэн бүрийн нэр дээр ирэх 7 хоногоос данс нээгдэнэ.