fitness
  • 287 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-01

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, хадгалах журмыг тогтоодог.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төрийн тамгыг “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна” гэж заасан байдаг.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, “Энэ ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэдгийг тэмдэглэлээ.

“Хууль, тогтоомжийн уг эх дээр Төрийн тамга дарснаар УИХ-аас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх Монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдана” гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэллээ.

Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг юм.

Бусад мэдээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Хятад улсад албан ёсны айлчлал хийжээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Хятад улсад албан ёсны айлчлал хийжээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, эслэгч генерал Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вей Фөнхөгийн урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд тус улсын Шаньси мужийн Сиань хотод албан ёсны айлчлал хийжээ.

Дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд хаагдах замууд

Дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд хаагдах замууд

Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2А магистргаль шугамын барилга угсралтын ажлын

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн