fitness
  • 650 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-01

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах  салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг  хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх захиралд даалгалаа.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүхэн тогтоол батлагдлаа. Энэ тогтоол батлагдсаар монголчууд уул уурхайн баялагтаа эзэн байх нь хэрэгжиж эхэлж байна гэсэн үг. Монгол Улсын Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Уг хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг эцэслэн баталлаа. Үндэсний баялгийн сан нь гурван сангаас бүрдэж байгаа.

  • Нэгдүгээрт, Ирээдүйн сан- Энэ нь ирээдүйдээ зориулж хадгалж, өсгөж арвижуулах зорилготой.
  • Хоёрдугаарт, Хуримтлалын сан- Өнөө үед ашиглаж, зарцуулах зорилготой. Үүнийг эрүүл мэнд, орон сууц, боловсролын чиглэлд ашиглана.
  • Гуравдугаарт, Хөгжлийн сан буюу дунд хугацааны хөгжлийн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулна" гэлээ.

Бусад мэдээ

УИХ-ын чуулганаар гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.03.28/ 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуу

ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

Өнөөдөр /2022.12. 16/ чуулган хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.Төрийн болон орон

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн