fitness
  • 118 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-02

НИТХ-ын төлөөлөгч Д.ЭНХТУЯА:

-Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногоос эхлэн УИХ-ын сонгуулийн луйвартай холбоотой ажлын хэсэг байгуулж, энэ ажлын хэсгээрээ дамжуулан өнгөрсөн УИХ-ын сонгуулиудад гарсан бусармаг үйл явдлуудыг илчилнэ. Өмнөх өмнөх сонгуулийн булхай луйварын талаар хуулийн байгууллагад хандсан ч авч хэлэлцдэггүй. Энэ удаагийн сонгуулиар энэ алдаа, булай луйврыг давтахгүй нь тулд анхаарч ажиллана. Бид долоо хоног бүр мэдээлэл хийнэ.

"АРДЧИЛСАН НАМААС НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА"

АН-ын дэд дарга Ж.БАЯРМАА:

-УИХ-ын сонгуультай холбоотойгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс иргэдийн шилжилт хөдөлгөөн хаагдсан. Шилжилт хөдөлгөөн хаагдаад тоон статистик ямар байдалтай байгааг сонирхож үзлээ. Сонгуулийн царцаа виртуаль орчинд байдаг болсон. Өнгөрсөн 2020 оны сонгуулийн үеэр 230 мянган иргэн дөрөвхөн сарын дотор шилжсэн бол 2024 оны байдлаар 70 мянган иргэн шилжээд байна. Энэ бага тоо биш.

Өнгөрсөн сонгуулийн бус жилүүдийн мөн үетэй харьцуулахад 20 мянган иргэнээр нэмэгдсэн. Энэ бол цэвэр царцаа.

Бид албан ёсоор УИХ дээр сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлтэй холбоотой Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд дэд хороо байгуулж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахалж байгаа. Дэд хороогоор дамжуулж, иргэдийн шилжилт хөдөлгөөний нарийвчилсан мэдээлэл авахаар хүсэлтээ өгсөн. Эндээс царцааны нүүдэл тодорхой харагдана. Улс төрийн намаас гадна төрийн бус байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй. Бид хамтарсан нээлттэй хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн Даваа гаригт "Пума" зочид буудлын хурлын танхимд 14.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн. Бид олон нийтийн сүлжээнд пэйж ажиллуулж, мэдээлэл хүлээн авах 77661206 тусгай утасны дугаар ажиллуулна. Иргэдээс нээлттэй мэдээ мэдээллийг авах болно.

НИТХ-ын төлөөлөгч М.ТУЛГАТ:

-НИТХ өнгөрсөн Даваа гаригт хуралдаж, УИХ-ын сонгуулийн тойргийн хуваарилалтыг баталсан. Нийслэлд 45 мандаттайгаар 12 тойргийг баталсан. Сөрөг хүчний зүгээс УИХ-ын сонгуульд зориулсан ашиг сонирхолтой хуваалт болсон гэх байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь МАН-ын төлөөлөгч нийслэлд 34 буюу үнэмлэхүй олонхоороо хэлэлцэж баталлаа. Жишээлбэл, нийслэлийн Баянзүрх дүүрэг гэхэд, 450 мянган хүн амтай, 274 мянган сонгогчтой хамгийн том дүүрэг. Энэ дүүргийг гурван тойрогт хуваажээ.

МАН-аас нэг жилийн хугацаанд бүсчилсэн хөгжлийн форумыг хийж, бүсчилсэн хэлбэрээр өөрчилж, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг хийх талаар ярьж байгаа.

Өнөөдөр Баянзүрх дүүрэг 450 мянган хүн амтай байхад Багахангай 4500 хүн амтай. Бараг Багахангайгаас 100 дахин илүү хүн амтай байх жишээтэй. Хэрвээ бүсчилсэн хөгжлийн бодлого дээр тулгуурлаж байгаа бол тойргийн хуваалт тэрийгээ харгалзсан байх ёстой. Гэтэл тийм биш байна. Баянзүрх дүүрэг 10 төлөөлөгчтэй. Гэтэл дор хаяж 11 төлөөлөгчтэй байх ёстой. Ийм зохион байгуулалт хийхгүйгээр хүч түрж асуудлыг шийдэж байна.

Бусад мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Э.МАКРОНД БАРААЛХЛАА

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Э.МАКРОНД БАРААЛХЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улс

Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг төрийн захиргааны байгууллага олгох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг төрийн захиргааны байгууллага олгох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэм

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн