fitness
  • 530 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-07

“Түмэн Шувуут” ХК “Өндөглөгч тахианы аж ахуй-3” төслийн нээлт, гурав дахь аж ахуйн цогцолборынхоо шав тавих ёслолыг  2024.05.06-ны өдөр хийв.  Тус компани 3 дахь аж ахуйн цогцолбороо 2024-2026 онд ашиглалтад оруулах гэж байна. Ингэснээр “Түмэн Шувуут” ХК дотоодын өндөгний хэрэглээний 50 хувийг дангаар хангах боломжтой болж байгаа аж. Энэхүү үйлдвэрийг байгуулснаар:

 1. Шувууны тоо толгойг 1.2 саяд хүргэнэ.

2. Жилд 265 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, дотоодын өндөгний хэрэглээний 50 хувийг хангана.

3. Бусад аж ахуйн үйдвэрлэлийн хамт нийт хэрэглээний 90 хувийг хангах нөхцөл бүрдэнэ.

4. Хотын захын дуурэгт шинээр ажлын байр бий болгож 120 хүнийг байнгын ажлаар хангана.

 5. Улсын төсөвт жил бүр 7.6 тэрбум төгрөгийн татвархураамж төлнө.



“Түмэн Шувуут” ХК “ 2019-2024 онд хоёр дахь үйлвэрээ бүтээн байгуулсан. Энэхүү үйлдвэр нь өндөгдлөгчийн 8 байр, дэгдээхэйн 2 байртай. 400 000 шувуу суух хүчин чадалтай бөгөөд жилд дангаараа 85 сая ширхэг өндөг үйдвэрлэдэг байна. Мөн 70 хүний шинэ ажлын байр бий болгожээ.