Тиймээс наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс олон нийтэд сэрэмжлүүлж байна.
Учир нь зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй +20...+30 градусаар нэмэгддэг аж.
Тухайлбал гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор +45-аас +55 градус хүрдэг тул бага насны хүүхдээ автомашиндаа хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүйг анхаарууллаа.